Хөрөнгөтөн форумын Ерөнхий ивээн тэтгэгч “Инвескор” санхүүгийн группийн “Инвескор капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүн Монголын хөрөнгөтнүүдэд Төв Азийн эдийн засгийн төлөв байдал ба боломжуудын талаар танилцуулна.
Хөрөнгөтөн форум: Мэргэжлийн хөрөнгө оруулалтын форумын “Ерөнхий ивээн тэтгэгч” болж, хамтран зохион байгуулж буй танд баярлалаа.

Л.Билгүүн: 2016 онд банк бус санхүүгийн байгууллагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Инвескор” өнөөдөр хөрөнгийн зах зээл дээрээс IPO, FPO, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй болон хаалттай бонд, хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар хөрөнгийн зохистой менежмент хийж, санхүү, технологийн 20 гаруй компанитай “Инвескор” санхүүгийн групп болтлоо өргөжөөд байна.

“Инвескор” санхүүгийн групп нь Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Казахстан, Киргизстан, Узбекистан болон Монгол Улсад санхүүгийн цогц үйлчилгээ бүхий бизнесийг амжилттай нэвтрүүлэн Олон Улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн гүүр болох зорилттой ажиллаж байна. Хөрөнгөтөн форумд бид Төв Азийн улс орнуудын эдийн засаг, санхүүгийн төлөв байдал болон зах зээлийн боломжуудын талаар хуваалцах болно.

Хөрөнгө оруулалтын хаалттай форум – 2023





